Египетэд 8 цагдаагийн амийг хөнөөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-05-09 13:53:38

КАИР. /NHK/. Египетийн нийслэл Каир хотын орчимд явж байсан цагдаагийн микро автобус руу зэвсэг этгээдүүд халдаж, цагдаагийн найман албан хаагчийн амийг хөнөөжээ.

Египетийн Дотоод хэргийн яамнаас мэдээлснээр, ням гарагийн өглөө дөрвөн зэвсэгт этгээд цагдаа нарын сууж явсан микро автобус руу автомат буугаар буудсан бөгөөд тэд өөрсдийгөө “Лалын улс”-ын салбар бүлэглэлд хамаардаг гэж мэдэгдсэн байна.

Гэтэл үүний сацуу уг халдлагын хариуцлагыг “Лалын ахан дүүс” гэх бүлэглэл өөртөөө хүлээсэн байна. Тус бүлэглэлийн дэмжлэгийг хүлээсэн бөгөөд ардчилсан замаар бүрэлдсэн Египетийн өмнөх Засгийн газар гурван жилийн өмнө болсон төрийн эргэлтийн дүнд огцорчээ.

Харин Ерөнхийлөгч Абдель Фаттах аль-Сисигийн тэргүүлсэн одоогийн Засгийн газар эдгээр лалын тэрслүү бүлэглэлүүдийг дарахаар ажиллаж байна.

“Лалын улс” бүлэглэлд үнэнч гэдгээ тангарагласан дээрх зэвсэгт бүлэглэлүүд Синайн хойг төдийгүй Каир хотын орчимд цэрэг, цагдаагийн албан хаагчдын эсрэг халдлага үйлдсээр байгаа юм.

Д.Нямтулга

 

相关新闻