12 дугаар ангийн сурагчдад зөвлөмж хүргэн ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчдад элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх давтлага зохион байгуулж байгаатай холбогдуулан Мэргэжлийн хяналтын газраас зөвлөмж хүргэн ажиллаж байна.
Тус газраас Ерөнхий боловсролын 19 сургуульд eoffic програмаар дамжуулан зөвлөмж хүргүүлэн ажилласан байна. Зөвлөмжийн хэрэгжилтийг Дэлгэр сумын Гуулин тосгоны ерөнхий боловсролын сургууль, Есөнбулаг сумын 1, 2, 3, 4, “Хантайшир-Эрдэм” цогцолбор сургуулиудын давтлага өгч буй байдалд газар дээр нь очиж танилцжээ. Эдгээр сургуулиудад 12 дугаар анги төгсөх нийт 310 хүүхэд байгаагаас элсэлтийн ерөнхий шалгалт өгөх 309 хүүхэд, 20 анги танхимд 97 багш давтлага өгч байгаа бөгөөд сургуулиудад зөвлөмжийн биелэлт бүрэн хэрэгжиж байгаа тухай Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.
2019-2020 оны хичээлийн жилд Говь-Алтай аймгийн ЕБС-ийн өдрийн ангиар 596, дүйцсэн хөтөлбөрөөр 45, нийт 641 сурагч 12-р анги төгсөнө. Үүнээс энэ оны 567, өмнөх оны 51, нийт 618 төгсөгч элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлээд байна.