Усны хайгуул хийсэн цэгт худаг гаргаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-06-02 11:47:41

Архангай /МОНЦАМЭ/. Тариат сумын төвийн хуучин худгийн ойролцоо усны хайгуул хийсэн цэгт сумын ОНХС-гийн 6.9 сая төгрөг, Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил төслийн 16.1 сая төгрөгийг тус тус шийдвэрлэж худаг гаргах ажлыг хийж байна. Сумын худгийн барилгын ажлыг 6-р сарын 10-ны дотор барьж гүйцэтгэхээр болжээ.

Мөн сумын ОНХС-гийн санхүүжилтээс 2.7 сая төгрөгийг шийдвэрлэж, Бөөрөлжүүт багийн хуучин цагаан худгийг лайдаж, засварлах ажлыг хийсэн байна. Эдгээр ажлыг Улаанбаатар хотын ”Энержи Импайр” ХХК гүйцэтгэжээ.

相关新闻