Аймгийн ОБГ-аас “Зөв хэвшлийг дадал болгоё” уриалга гаргалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/ Төв
аймгийн Онцгой байдлын газраас гэр хорооллын айл өрхүүдэд гал түймрийн аюулаас урьдчилан
сэргийлэх хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж 221 зөрчил илрүүлсний 55 зөрчлийг
газар дээр нь арилгууллаа.
Аймгийн хэмжээнд өнгөрсөн сард нийт 17 удаагийн гал түймэр, гамшиг осол болон ой, хээрийн түймрийн дуудлага бүртгэгдсэн бөгөөд үүний 70% нь обьектын гал түймрийн дуудлага байгаа аж.
Иймээс
Онцгой байдлын газраас гэр хорооллын айл өрхүүдэд гал түймрийн аюулаас
урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажлыг зохион байгуулахаар төлөвлөж, Зуунмод сумын 5 багийн айл
өрхийг хамруулан Гал түймэр унтраах, аврах 24-р анги, Эрэн хайх аврах салбарын алба хаагчид хамтран
тус арга хэмжээг зохион байгуулж, айл өрхүүдэд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх заавар, зөвлөмжийг өгч
сэрэмжлүүлэх материал тараан ажиллав.
Аймгийн онцгой байдлын газраас гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж өөрийн болон бусдын амь нас, эд хөрөнгийг хамгаалж “Зөв хэвшлийг дадал болгоё” гэж уриалга гаргалаа.

