Д.Хүдэрбулга “Рио-2016”-д хүч үзэх эрхээ авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-05-09 09:41:24

Зуны олимпийн ХХХI наадмын чөлөөт бөх, сонгомол барилдааны сонгон шалгаруулах дэлхийн 2 дахь шатны тэмцээнээс ОУХМ Д.Хүдэрбулга мөнгөн медаль хүртсэн амжилтаар олимпийн эрхээ авлаа.

Турк улсад болсон тус тэмцээн өндөрлөснөөр “Рио-2016”-д хүчээ сорин барилдах 336 бөхийн нэрс тодорсон байна. Тэмцээний сүүлийн өдөр эрэгтэй чөлөөт бөхийн тэмцээний 97 кг-д Д.Хүдэрбулга эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Косово улсын бөх Эдон Шалаг 12:6, гуравдугаар тойрогт Тажикстаны бөх Р.Искандерыг 11:0 оноогоор ялж олимпийн эрхийн төлөө Энэтхэгийн бөх Муасум Хатрийг 8:6 оноогоор ялж олимпийн эрх өвөртөлсөн юм. Алтан медалийн төлөө Румын улсын бөх А.Саритовтой өрсөлдөж 0:4 оноогоор хожигдож мөнгөн медаль хүртэж манай эрэгтэй бөхчүүд бүтэн багаараа оролцохоор болов.

Д.Өлзий

相关新闻