Япон гадаадын жуулчдад нөхөн төлбөр олгоно гэх мэдээллийг няцаав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2020-05-28 13:01:04

ТОКИО. /TASS/. Улс оронд нь аялахаар төлөвлөж буй гадаадын жуулчдын зардлын тодорхой хэсгийг Японы эрх баригчид нөхөн төлөхөөр төвлөж байна гэх мэдээллийг тус улсын Аялал жуулчлалын газар няцаав.


"Японы эрх баригчид гадаадын жуулчдын зардлын тал хувийг нөхөн төлөх боломжийг судалж байна гэх хэвлэл мэдээллийн хэд хэдэн хэрэгсэлд гарсан мэдээллийн тухайд боловсруулж буй арга хэмжээ нь зөвхөн тус улсын иргэдэд л хамаатай гэдгийг онцлон хэлэхийг хүсэж байна. Энэ бол орон нутгийн аялал жуулчлалыг дэмжихэд чиглэсэн нийгмийн хөтөлбөр юм" гэж Японы Аялал жуулчлалын газрын албан ёсны цахим хуудсанд нийтэлсэн мэдэгдэлд цохон тэмдэглэжээ.


Японы Засгийн газар аялал жуулчлалын салбараа дэмжих зорилгоор долдугаар сараас эхлэн жуулчдад өдөрт 20 мянган иенийн /185 орчим ам.доллар/ урамшуулал олгохоор төлөвлөж байна гэж хэвлэлүүд өмнө нь мэдээлсэн байна.


相关新闻