Хүүхдийн осол гэмтлийн өвчлөл нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-05-28 15:28:59

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Сүүлийн үед аймгийн хэмжээнд хүүхдийн осол гэмтлийн өвчлөл нэмэгдэж байна. Энэ нь эцэг, эх, асран хамгаалагчийн хүүхдэдээ тавих анхаарал, халамж сул, хариуцлагагүй байгааг мэргэжилтнүүд хэлж байна.


Хүүхдийн осол гэмтлийн өвчлөл энэ оны эхний улирлын байдлаар өвчлөлийн 349, нас баралтын 13 тохиолдол бүртгэгджээ. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад осол гэмтлийн өвчлөл 127, нас баралт нэг тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлттэй байна. 

Хөл хорио тогтоож хичээл сургууль орохгүй байгаатай холбогдуулан эцэг эхчүүд бага насны хүүхдээ асран хамгаалагчгүйгээр хараа хяналтгүй орхиж байна. Энэ нь хүүхдийн осол гэмтлийн өвчлөл нэмэгдэж байгаа гол шалтгаан болж байгаа юм хэмээн аймгийн ЭМГ-ын мэргэжилтэн Ч.Няндаг мэдээллээ. 

相关新闻