Төл бойжилт 98.7 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/ Төв аймгийн хэмжээнд 5 дугаар сарын 25-ны байдлаар төллөвөл зохих 1570.7 мянган хээлтэгч мал төллөж, төл бойжилт 98.7 хувьтай байна.
Тодруулбал, Энэ жилийн төллөсөн хээлтэгч мал 457.5 мянга буюу 41.1 хувь, бойжиж буй төл 41.6 хувь байгаа нь өмнөх оны мөн үеэс төл бойжилт 16.7 хувиар өссөн байна.
Үүнд ингэний 26.1, гүүний 21.7, үнээний 36.1, хонины 74.7, ямааны 71.3 хувь нь тус бүр төллөжээ. Төлийн 2.2 хувь буюу 38492 толгой төл хорогдсон нь өмнөх оны мөн үеэс 55.1 хувь буюу 31301 төлөөр буурсан үзүүлэлтэй байгаа бөгөөд ботгоны 0.01, унаганы 1.4, тугалын 1.05, хурганы 1.9, ишигний 2,8 хувь нь тус бүр хорогдолтой байгаа гэж аймгийн ХХААГ-аас мэдээллээ.