Хонконгийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалах нь Хятадын дотоод асуудал гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-05-24 11:11:18

БЭЭЖИН. /Синьхуа/. Засаг захиргааны онцгой бүс Хонконгт үндэсний аюулгүй байдлыг хангах хууль тогтоомжийн асуудал нь зөвхөн Хятадын дотоод асуудал бөгөөд үүнд нэг ч орон хөндлөнгөөс оролцох эрхгүй гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Жао Лизянь мэдэгджээ.


Үндэсний аюулгүй байдал нь улс орон оршин тогтнох, хөгжих үндсэн нөхцөл болдог бөгөөд дэлхийн аль ч улс орон үндэсний аюулгүй байдалд нь заналхийлсэн үйлдлийг нутаг дэвсгэр дээрээ хэрэгжүүлэхийг зөвшөөрөхгүй хэмээн тэрбээр Америкийн талын өгсөн мэдэгдэлд тайлбар өгөх үеэрээ мэдэгджээ.


БНХАУ-ын Засгийн газар үндэсний бүрэн эрхт байдал, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлоо хамгаалах, Сянганы хэрэгт хөндлөнгөөс оролцохыг эсэргүүцэх, “нэг улс, хоёр систем” зарчмаа тууштай хэрэгжүүлэхийг зорьж байгааг Жао Лизянь онцолжээ. 

相关新闻