Согтуугаар үйлдсэн гэмт хэрэг өссөн нь илрүүлэлттэй холбоотой
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Согтуугаар үйлдсэн гэмт хэрэг 2019 оны 4 дүгээр сарын байдлаар 27 бүртгэгдэж байсан бол энэ оны 4 дүгээр сард 45 гэмт хэрэг бүртгэгдэж, 18-аар буюу 40 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Үүнийг Цагдаагийн газраас гэмт хэргийн илрүүлэлт нэмэгдсэнтэй холбоотой хэмээн үзэж байгаа юм.
Мөн согтуугаар тээврийн
хэрэгсэл жолоодох зөрчил өнгөрөгч оны мөн үед 617 бүртгэгдэж байсан бол 2020 он
гарсаар 718 бүртгэгдэж, 101-ээр буюу 16.3 хувиар өссөн үзүүлэлттэй байгааг
зөрчлийн илрүүлэлт нэмэгдсэнтэй холбоотой хэмээн тайлбарлалаа. Түүнчлэн 2019 оны 4 дүгээр сарын байдлаар гэр бүлийн
хүчирхийлэлтэй холбоотой дуудлага 84 байсан бол энэ удаа 110 дуудлага иржээ. Иргэдийн
хууль, эрх зүйн мэдлэг сайжирсан, Хамтарсан багийн үйл ажиллагаа идэвхжсэн, хөл
хорио тогтоосон нь гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдэх шалтгаан болж байгаа аж.
Харин төрийн албан хаагчийн согтуугаар үйлдэгдсэн
гэмт хэрэг 50 хувиар буурсан нь ажлын байран дээр архи, согтууруулах ундаа
хэрэглэхийг хориглосонтой холбоотой аж.