Аймгийн хөгжил дэвшлийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-05-18 16:48:33

Дорноговь /МОНЦАМЭ/.Олон улсын Музейн өдрийг тохиолдуулан Дорноговь аймгийн Музей сургалт, судалгааны төв /МССТ/- өөс "Дорноговь бүтээн байгуулалт, хөгжил" сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг гадаах талбайдаа зохион байгууллаа.

Covid-19” халдвараас урьдчилан сэргийлж, цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан хүмүүсийг олноор цуглуулахгүйгээр зохион байгуулж байгаа гэж МССТ-ийн эрдэм шинжилгээний ажилтан А.Уранжаргал өгүүлэв.

Эл үзэсгэлэнд Дорноговь аймгйин 15 гэрэл зурагчны 70 бүтээлийг олны хүртээл болгосон бөгөөд байгаль, ан амьтан болон тус аймгийн хөгжил дэвшил, бүтээн байгуулалтыг харуулсан зургуудыг дэлгэжээ.

相关新闻