“Найрамдал” паркийн авто зогсоолыг шийднэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-05-17 23:20:35

Дорнод /МОНЦАМЭ/. “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнд авто зогсоол байгуулахаар шийдвэрлэлээ.

Энэхүү цэцэрлэгт хүрээлэн нь Дорнод аймгийн төвд өнгө нэмсэн бүтээн байгуулалтуудын нэг хэдий ч Хэрлэн гол руу хүрэх зориулалтын замгүй байсан учир жолооч нар ногоон бүсээр автомашинтайгаа зорчих, агаар салхинд гарах гэсэн иргэд машинаа байрлуулахад хүндрэлтэй байсан юм. Тиймээс Сүрьеэгийн эмнэлэг, Христийн сүм дундуур явган болон авто зам, зогсоол байгуулахаар зураг төсвийг хийж, ажлын хэсэг газар дээр нь ажиллав. Христийн сүмийн хашааг 2.5 метр дотогш татах шаардлагатай болсон тул энэ тал дээр зөвшилцөж, нийтийн эрх ашгийн асуудал тул ойрын хугацаанд нааштай шийднэ гэдгээ сүмийн удирдлага илэрхийлжээ.  

相关新闻