Цэцэрлэгийн насныхан үлгэрийн баатруудыг амилууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-05-06 08:53:16

Төв аймгийн Зуунмод сумын цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд үзэх дуртай үлгэрийн баатруудынхаа дүрд хувирч, авхаалж самбаа сорьсон тэмцээн боллоо.

Эх хэлээрээ зөв цэвэр, тод ярьж сурах, өөрийгөө илэрхийлэх чадварыг дэмжих, үлгэр домог, ном зохиолын дүрээр дамжуулж, амьдралын сайн муу чанарыг ойлгох, гоо зүйн хүмүүжил төлөвшүүлэх зорилтын хүрээнд Боловсрол соёлын газар, Нийтийн Номын сангаас 5 сарын 04-ний өдөр зохиосон уг тэмцээнд Зуунмод сумын зургаан баг оролцсон байна.

Тэмцээн мэндчилгээ, сэтгэхүй хөгжүүлэх тоглоом, үг таах гэсэн дөрвөн төрөлд өрнөсний дүнд нэгдүгээр байрт Дэгдээхэй цэцэрлэгийн “Таван хөөрхөн”, хоёрдугаар байрт “Чандмань“, гуравдугаар байрт “Адтай жаалууд“ баг шалгарчээ.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

相关新闻