Төл малд зориулан хүүхдүүд сүү хандивлажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬТөл малын бойжилтод зориулж аймгийн төвийн сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд малчдад сүү хандивлажээ. Тэд аймгийн Улаан загалмайн хорооны зохион байгуулсан “Сүүгээр төл бойжино Төлөөр мал өснө” аянд нэгдсэн байна.
Хүүхдүүд тус бүрдээ 100 гр сүү хандивласан бөгөөд нийт 240 сав шингэн болон хуурай сүүг Улаан загалмайн хороонд хүлээлгэн өгсөн байна. Хандивын сүүг Улаан загалмайн сайн дурын идэвхитнүүд сумдад хуваарилж, сумд малчин өрхдөө өгч эхэлжээ.
“Хүүхдүүдийн дунд өрнүүлсэн хүмүүнлэгийн аяныг МУЗН- ын Хүүхэд залуучуудын хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан. Хүүхдүүд идэвхитэй оролцлоо. Ер нь Улаан загалмайн хорооноос зохион байгуулсан ажилд хүүхдүүд идэвхитэй оролцдог. Манайд 2500 гаруй өсвөрийн улаан загалмайчид бий” гэж Улаан загалмайн хорооны дарга Д.Сампил хэлсэн юм.
Т. Отгонтуяа