"Ремикон", "УИД"-ийн ханш их өсөлттэй байв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-05-11 16:56:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 5 дугаар сарын 11-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 20 ХК-ийн  32.1 сая төгрөгийн үнийн дүн бүхий 287.782 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 5 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 10 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байв. 

Энэ өдөр "Ремикон" (RMC+8.00%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID+3.66%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Говь" (GOV-4.94%) болон "Талх чихэр" ХК (TCK-4.89%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.9 хувиар өсөж, 16390.52 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,441,526,046,385.78 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     


相关新闻