АНУ-ын санхүүжилтээр Сайншанд суманд шинэ цэцэрлэг барилгын ажил эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд сумын хоёрдугаар багт АНУ-ын буцалтгүй тусламжаар 50 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн барилгын ажил эхэллээ.
Барилгыг АНУ-ын буцалтгүй тусламж буюу 436000 ам долларын хөрөнгө оруулалтаар “Монголиан Пропертиэс” ХХК барьж байгаа бөгөөд ирэх наймдугаар сард дуусган хүлээлгэж өгөхөөр төлөвлөжээ.
Энэ сарын 05-нд АНУ-ын Элчин сайдын яамны Батлан хамгаалахын
атташе, дэд хурандаа Филипп Лүү тэргүүтэй төлөөлөгчид цэцэрлэгийн барилгын явцтай танилцсан байна.
Ташрамд дурдахад 2017 онд АНУ-ын 790000 ам долларын хөрөнгө оруулалтаар Замын-Үүд суманд 50
хүүхдийн хүчин чадалтай, гэрэл цахилгаан бага зарцуулдаг, хүйтний улиралд
тэсвэртэй, байгальд ээлтэй, орчин үеийн технологи, шийдэл бүхий цэцэрлэгийг барьж
ашиглалтад оруулж байсан.