Багш, сурагчдын ариун цэврийн өрөөг шинэчиллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-05-05 11:54:49
Баянхонгор /МОНЦАМЭ/. Орон нутгийн хүүхэд багачуудыг эрүүл ахуй хангасан усан хангамж, ариун цэврийн байгууламжтай болгох ажлууд Баянхонгор аймагт үр дүнтэй хэрэгжиж байна.
Тодруулбал, “Орон нутгийн иргэдэд түшиглэсэн, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй Ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн үйлчилгээ төсөл"-ийн хүрээнд Эрдэм ахлах сургуулийн дэргэд зөөврийн ариун цэврийн байгууламжийг барьж, багш ажилчдын болон сурагчдын ариун цэврийн өрөөг засварлан шинэчилжээ.
Эдгээр ажлуудыг хийснээр 100 гаруй багш, ажилтан, 1400 гаруй сурагч стандартын шаардлага хангасан эрүүл, аюулгүй ус, ариун цэврийн байгууламжтай болж байна.
相关新闻