Баян-Өлгий аймгийн 1359 сайн дурын даатгуулагчийн шимтгэлийг төрөөс даана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-05-04 16:17:02

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас "Ковид-19" цар тахлын үед эдийн засгийг дэмжих зорилгоор сайн дурын даатгуулагчдын 6 сарын нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс даах шийдвэр гаргасан.

Уг шийдвэрт Баян-Өлгий аймгаас 1369 даатгуулагч хамрах бөгөөд тэдний нийгмийн даатгалын дэвтэрт шимтгэл төлснөөр бичилт хийнэ.

Ингэснээр иргэн тус бүрт 340200 төгрөг, нийтдээ 462,3 сая төгрөгийн дэмжлэгийг төрөөс үзүүлж байгаа ажээ.  

相关新闻