Мөрөн суманд хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан стандартын орчин шаардлагатай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооноос Мөрөн сумын барилга байгууламжинд хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй дэд бүтцийн үнэлгээ хийжээ.
Энэ үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хүртээмжтэй, стандартын шаардлага хангасан налуу зам, авто машины зогсоол, ариун цэврийн өрөөтэй албан байгууллага, аж ахуйн нэгж нэг ч байгаагүй аж. Стандартын орчин байхгүйн улмаас хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн харилцаанд тэгш орох эрх зөрчигдөж буй бөгөөд хамгийн наад зах нь албан байгууллага аж ахуйн нэгжид очих, тэдэнтэй уулзаж ярилцах боломжгүйд хүрч байна. Тус аймгийн хэмжээнд 5000 гаруй хөдөлмөрийн насны хөгжлийн бэрхшээлтэй иргэд амьдардаг бол тэдний 30 хувь нь хөдөлмөр эрхэлдэг ажээ.
Хөвсгөл аймаг Б.Гантуяа