Энэ долоо хоногийн теле хичээлийн шинэ хуваарь
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУСЯ Монголын телевизүүдийн холбоотой хамтран явуулж буй теле хичээл үргэлжилж байна.
Теле хичээлийг Сургуулийн өмнөх боловсрол, ЕБ-ын 1-12 дугаар анги,
Элсэлтийн ерөнхий шалгалтад зориулсан, Насан туршийн боловсролд
зориулсан гэсэн чиглэлээр хүргэж байгаа юм.
Элсэлтийн ерөнхий шалгалт болон
тусгай хэрэгцээт боловсролд зориулсан теле хичээл энэ долоо хоногт гарахгүй, 5
дугаар сарын 4-нөөс гарна.
Энэ сарын 27-ноос 5 дугаар сарын 1-нийг хүртэлх теле хичээлийн хуваарийг танилцуулж байна.