“Hitachi” компани нүүрний хаалт үйлдвэрлэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2020-04-22 14:15:47

ТОКИО. /NHK/. Японы “Hitachi” компани коронавирусний халдварын тархалттай тэмцэн голомтон дээр ажиллаж буй эмнэлгийн ажилтнуудад зориулан нүүрний хаалт үйлдвэрлэж эхэлнэ гэж мэдэгдлээ.


Hitachi” Ибараки, Айчи муж дахь гурван үйлдвэртээ ирэх тавдугаар сарын дунд үеэс эхлэн нүүрний хаалт үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа бөгөөд зургадугаар сар гэхэд долоо хоногт 10 мянга орчим нүүрний хаалт үйлдвэрлэхээр төлөвлөжээ.


Мөн “Hitachi” анагаахын хүрээлэнгүүдэд 510 мянган амны хаалт тараах шийдвэрийг гаргаснаас гадна хиймэл амьсгалын аппарат үйлдвэрлэхэд тоног төхөөрөмж, ажиллах хүчний дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.


Японд коронавирусний халдварын улмаас эмнэлгийн хэрэгслүүдийн хомсдол үүссэнтэй холбогдуулан автомашин, электрон бараа үйлдвэрлэгч компаниуд энэ төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд хувь нэмрээ оруулж эхэлсэн юм.


Японд халдвар авсан хүний тоо 11400 давжээ


Японд коронавирусээр халдварласан хүний тоо мягмар гаргийн оройны байдлаар 11431-т хүрчээ. Үүнд нисэх буудлын хяналт шалгалтын үеэр халдвар илэрсэн болон Хятадаас тусгай нислэгээр эх орондоо эргэн ирсэн хүмүүсийг оруулжээ.


Харин уг тоон үзүүлэлтэд Ёкохама хотын боомтод тусгаарласан “Diamond Princess” аяллын хөлөг онгоцон дээр халдвар авсан хөлгийн багийн гишүүд, зорчигчдыг оруулаагүй бөгөөд тэдгээр 712 хүнийг оруулснаар Японд бүртгэгдсэн нийт халдварын тохиолдлын тоо 12143-т хүрсэн байна.


Японд халдварын улмаас нас барсан хүний тоо мягмар гарагт 12-оор нэмэгдэж, 288 болсон бөгөөд тэдгээрийн 13 нь аяллын хөлөг онгоцны зорчигчид юм. Халдварын тохиолдлуудыг мужаар авч үзвэл, Токиод хамгийн олон буюу 3307, Осакад 1295, Канагавад 812, Чибад 725 тохиолдол тус тус бүртгэгджээ.


Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, даваа гаргийн байдлаар 235 хүний биеийн байдал хүнд байсан бөгөөд тэдний дөрөв нь “Diamond Princess” хөлөг онгоцон дээр байсан хүмүүс ажээ. Мөн нийт 1884 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна. 

相关新闻