Өнөөдөр 17 ХК-ийн хувьцааны ханш буурлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dusem11@yahoo.com
2020-04-21 16:15:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөрөнгийн биржийн 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр I, II, III ангиллын 26 хувьцаат компанийн 46,989,345 төгрөгийн үнийн дүн бүхий 261,809 ширхэг хувьцаа арилжигдсанаас 5 хувьцаат компанийн хувьцааны ханш өссөн байна.


Харин 17 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа байна. Үүнээс "Сүү" ХК (SUU +1.88%) болон "Монос хүнс" ХК (MFC +1.31%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Могойн гол" ХК (BDL -6.67%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID -4.76%) -ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

 

"TOP 20" индекс 0.56 хувиар буурч 16637.95 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,445,097,435,965.19 төгрөг боллоо.

 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

相关新闻