"Женко Тур Бюро" ХК-ийн хувьцааны ханш хамгийн их өсөлттэй байв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dusem11@yahoo.com
2020-04-20 17:02:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөрөнгийн биржийн 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр I, II, III ангиллын 22 хувьцаат компанийн 39,032,569.40 төгрөгийн үнийн дүн бүхий 250,225 ширхэг хувьцаа арилжигдсанаас 6 хувьцаат компанийн хувьцааны ханш өсчээ.


Харин 7 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 9 үнэт цаасны ханш тогтвортой байв. Үүнээс "Женко Тур Бюро" ХК (JTB +6.95%) болон "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" ХК (ERDN +2.00%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Шарын Гол" ХК (SHG -14.00%) болон "Азьк" ХК (ALD -13.86%) -ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

 

"TOP 20" индекс 0.09 хувиар өсч 16731.04 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,456,388,375,224.65 төгрөг боллоо.

 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

相关新闻