ОХУ-д 2 сая гаруй хүнийг коронавирусний шинжилгээнд хамруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-04-20 14:30:13

МОСКВА. /TASS/. ОХУ-д нийт 2 сая гаруй хүнийг коронавирусний шинжилгээнд хамруулаад байгаа тухай тус улсын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллагын хэвлэлийн алба мэдээлжээ.


“ОХУ-ын нийт 2 сая гаруй иргэнд коронавирусний шинжилгээ хийсэн бөгөөд 135 мянган хүн эмчийн хяналтанд байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 103 мянган хүнийг шинжилгээнд хамруулсан” хэмээн тус байгууллагын мэдэгдэлд дурджээ.  


ОХУ-ын коронавирустэй тэмцэх шуурхай штабын мэдээллээр, тус улсад 42853 хүн халдвар авч, 3291 хүн эдгэрсэн бол 361 хүн нас барсан байна. Цар тахал эхэлснээс хойш дэлхий даяар 2.2 сая гаруй хүн коронавирусээр халдварлаж, 150 мянга гаруй хүн нас баржээ. 

相关新闻