Вашингтонд 2000 гаруй хүн хөл хориог эсэргүүцэн жагсжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
МОСКВА. /РИА Новости/. Вашингтон муж улсын Олимпия хотод 2 мянга гаруй иргэн эрх
баригчдын тогтоосон хөл хориог эсэргүүцэж, жагсаал цуглаан хийжээ. Жагсагчид коронавирусний
тархалттай холбогдуулан гэртээ байхыг зөвлөсөн захирамжаа цуцлахыг эрх
баригчдаас шаардсан байна.
Хязгаарлалтын арга хэмжээ 5 дугаар сарын 4 хүртэл үйлчлэх хэдий ч сунгагдаж
магадгүй байгаа аж. Вашингтон муж улсад коронавирусээр халдварласан 12 мянга орчим
тохиолдол илэрчээ.
Жагсаал цуглааныг Бүгд найрамдах намын хууль тогтоогчид зохион байгуулсан байна. Тухайлбал, загасчлал хийхийг эрх баригчид хоригловол бослого хийхийг Бүгд найрамдах
намын гишүүн Роберт Сазерлэнд цугласан олонд уриалжээ.
Энэхүү жагсаал цуглаан нь мужийн амбан захирагч Жей Инзлигийн захирамж болон эмнэлгийн мэргэжилтнүүдийн өгсөн заавар зөвлөмжийг зөрчсөн хэрэг болжээ. Тухайлбал, жагсагчид 50 болон түүнээс дээш хүн нэг дор цугларахыг хориглосон дүрмийг зөрчжээ. Түүнчлэн жагсаал цуглааны үеэр олон хүн амны хаалтгүй байсан бөгөөд зай барих журмыг дагаж мөрдөөгүй байна.