Баян-Өлгий аймагт тусгаарлах байруудад одоогоор хүн байхгүй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий
/МОНЦАМЭ/. Монгол Улсад хэсэгчлэн өндөржүүлсэн бэлэн байдал зарласнаас хойш
Баян-Өлгий аймагт нийтдээ 403 иргэнийг тусгаарлажээ.
Тусгаарласан
иргэдийн ихэнх нь ОХУ, Казахстан улсад зорчиж ирсэн монгол иргэд бөгөөд 344 хүнийг
урьдчилан бэлдсэн тусгаарлах байруудад байрлуулсан байна. Аймгийн
Эрүүл мэндийн газраас өгсөн мэдээллээр тусгаарлах байранд байсан иргэдээс Ковид-19 халдвар илрээгүй тул бүгдээрээ гэр гэртээ гарчээ.
Одоогоор гэрийн
ажиглалтад 49 иргэн байгаа. Тэдний ажиглалтын хугацаа энэ сарын 23-ны өдөр дуусах
бөгөөд тэдэнд Цагдаа, Онцгой байдал, Мэргэжлийн хяналтын газрын алба хаагчид,
багийн Засаг дарга, Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар хяналт тавин ажиллаж
байна.