Ахмадууд “Хүчээ нэгтгэе” хандивын аяныг өрнүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Коронавирусний халдвараас хамгаалах хандивын аянд Арвайхээр сумын ахмадууд нэгдлээ. Сумын Ахмадын хороо, багийн ахмадын зөвлөлүүд хамтран ахмад настнуудын дунд “Хүчээ нэгтгэе” уриатай хандивын аяныг зохион байгуулж, 700 гаруй ахмад настан оролцсон байна. Хандивын аянаар цугларсан 2.7 орчим сая төгрөгийг Арвайхээр сумын Онцгой комисст хүлээлгэн өгчээ.
Мөн стандартын шаардлагад нийцсэн 300 орчим амны хаалтыг хандивласан ба цар тахлаас өөрийгөө болон бусдыг хамгаалахын тулд хүчээ нэгтгэн ажиллахыг уриаллаа.