Хүүхдийн мөнгөн тэтгэмжид 34912 хүүхэд хамрагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-04-15 14:43:02

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Хүүхдийн мөнгөн тэтгэмжид аймгийн хэмжээнд өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй 18 хүртэлх насны нийт 34912 хүүхэд хамрагдаж байна.

Мөн хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд 2017 онд 5535, 2018 онд 6248, 2019 онд 6103 хүүхэд тус тус хамрагдаж, 2017-2019 оны байдлаар 143,1 сая төгрөгийн санхүүжилт зарцуулжээ.

“Зорилтот өрхийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд 2017-2019 онд нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай 1867 өрхийн 0-18 насны 4216 хүүхэд хамрагдсан дүнтэй байна.

Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөрт “Тэгш боломж олгох нийгмийн хамгааллыг дэмжих замаар хүүхдийн орлогын болон орлогын бус ядуурлыг бууруулна” хэмээн заасны дагуу дээрх арга хэмжээг авчээ.

相关新闻