“Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлье” гар зургийн уралдаан боллоо
ФОТО МЭДЭЭ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн ЭМГ-аас коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор ЕБС-ийн сурагчдын дунд гар зургийн уралдаан зохион байгууллаа.
Уралдаанд Есөнбулаг сумын ЕБС-ийн 6-9 дүгээр ангийн 11 сурагчийн бүтээл ирсэн бөгөөд эхний гурван байрыг шалгаруулж урамшуулжээ. Нэгдүгээр байрт есдүгээр ангийн сурагч Г.Намуундарь, хоёрдугаар байрт зургаадугаар ангийн сурагч Б.Сугармаа, долоодугаар ангийн сурагч Б.Маралмаа нарын бүтээл шалгарлаа.





