АРХАНГАЙ: "Хангайн тусгал" гэрэл зургийн үзэсгэлэнг нээлээ

ФОТО МЭДЭЭ
gereltod@montsame.mn
2025-05-30 16:26:57

Эрдэнэбулган, 2025 оны тавдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Монгол Улсад гэрэл зургийн салбар үүсэж хөгжсөний 90 жилийн ойд зориулсан "PHOTO WEEK" үйл ажиллагааны хүрээнд Архангай аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, аймгийн Гэрэл зурагчдын холбоотой хамтран "Хангайн тусгал" гэрэл зургийн үзэсгэлэнг "ARA ARENA"-д өнөөдөр нээлээ.


Тус үзэсгэлэнд аймгийн гэрэл зурагчдын холбооны гишүүн есөн зурагчны 150 гаруй гэрэл зургийн бүтээлийг дэлгэжээ. Үзэсгэлэнгээс зурагчны дуранд буусан, дахин давтагдашгүй монгол ахуй, байгалийн сайхан, содон үзэгдэл, зэрлэг ан амьтад, шувуудыг сонирхолтойгоор буулгасн байна. 


"Хангайн тусгал" гэрэл зургийн үзэсгэлэн 5 дугаар сарын 30, 31, 6 дугаар сарын 1-ний өдрүүдэд үргэлжилнэ.