Төв шугамд гарсан гэмтлийг шуурхай засварлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-04-03 23:05:24

Дорнод /МОНЦАМЭ/. Аймгийн музейн урд талын төв шугамд томоохон гэмтэл гарсныг “Дорнод НАА” ОНӨААТҮГ-ын ажилтнууд шуурхай засварлажээ. Урин дулаан цаг ирж байгаа ч газар зөөлрөөгүй байгаа учир засвар хийхэд багагүй хүндрэл учирсан гэдгийг хэлж байна.

Дорнод аймгийн төв Хэрлэн сумын хэмжээн дэх цэвэр усны шугамууд олон жилийн насжилттай, тэр хэрээр үе үе цоорч, эвдрэл гарах нь ихэсч байгаа аж.

Ташрамд дуулгахад, тус байгууллага “Дархлаа дэмжих аян”-ыг хамт олныхоо дунд явуулж байна. Энэ хүрээнд олон төрлийн амин дэмтэй өтгөрүүлсэн чацаргана, амны хаалт зэргийг ажилтнууддаа тараажээ. “Дорнод НАА” ОНӨААТҮГ нь 200 орчим ажилтантай томоохон байгууллага юм.

相关新闻