"Монноос", "Авто зам”-ын ханш өндөр өсөлттэй байв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-04-03 20:19:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 4 дүгээр сарын 3-нд  I, II, III ангиллын 20 ХК-ийн 79.5 сая төгрөгийн үнийн дүн бүхий 460.233 ширхэг хувьцаа арилжив. ҮүнээсХК-ийн хувьцааны ханш өсч, 5 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 6 үнэт цаасны ханш тогтвортой байлаа байна.

Энэ өдөр "Монноос" (MNS+14.87%) болон "Авто Зам" ХК (AAR+6.13%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Шарын Гол" (SHG-14.51%) болон "Эрдэнэ Ресурс Деволопмент Корпорэйшн" ХК (ERDN-2.72%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.40 хувиар өсөж, 16911.09 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.478.662.370.569.11 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

相关新闻