Норвегид нисдэг тэрэг сүйрч 11 хүн амиа алджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМОСЛО. /NHK/. Норвегийн эргийн ойролцоо нефть олборлодог компанийн ажилтнууд сууж явсан нисдэг тэрэг өчигдөр тус улсын баруун эргээс холгүй арал дээр сүйрч, нисдэг тэргэнд байсан 13 хүний 11 нь амиа алдсан байна. Үлдсэн хоёр хүн сураггүй болжээ.
Норвегийн аврах ангийнхан сураггүй болсон хоёр хүнийг хайж байна. “Airbus EC-225-LP” загварын уг нисдэг тэрэг нефть олборлох талбайгаас хөөрснөөс 50 минутын дараа Берген хотоос холгүй сүйрчээ.
Норвегийн иргэний агаарын тээврийн газрын эрх баригчид ийм загварын нисдэг тэргээр нисэхийг өмнө нь хориглосон байжээ.
Д.Нямтулга