"Багануур" ХК-ийн ханш өндөр өсөлттэй байв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-03-27 18:27:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 3 дугаар сарын 27-нд I, II, III ангиллын 26 ХК-ийн 89.7 сая төгрөгийн үнийн дүн бүхий 533.209 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 13 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 11 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 2 үнэт цаасны ханш тогтвортой байлаа байна. 

Энэ өдөр "Багануур" (BAN+10.33%) болон "Хар хорум пропертийс" ХК (AMT+8.90%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ремикон" (RMC-11.38%) болон "Би ди сек" ХК (BDS-10.71%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.36 хувиар буурч 17160.9 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.482.643.114.750.35 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.    


相关新闻