"Монгол Базальт", "Ард Даатгал"-ын ханш өндөр өсөлттэй байв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-03-26 19:52:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 3 дугаар сарын 26-нд I, II, III ангиллын 32 ХК-ийн 758.4 сая төгрөгийн үнийн дүн бүхий 2.5 сая ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 10 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 17 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байв.

Энэ өдөр "Монгол Базальт" (MBW+6.05%) болон "Ард Даатгал" ХК (AIC+5.20%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Фронтиер Лэнд Групп" (MDR-14.29%) болон "Могойн гол" ХК (BDL-13.48%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 1.12 хувиар буурч 17222.52 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.488.574.716.314.33 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     


相关新闻