Дөргөн суманд зөвшөөрөлгүй газарт буусан 72 айл өрх байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-03-26 12:09:15

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Дөргөн сумын төвд зөвшөөрөлгүй газарт хашаа барьсан айл өрхийн судалгаа гаргажээ.

Одоогийн байдлаар орон сууцны зориулалт бүхий, албан ёсны зөвшөөрөл олгоогүй байгаа газарт 72 айл өрх, 44 хашаа байна.

Дөргөн сумын газрын даамал  Б.Ганцэцэг тэдгээр айл өрхөөр орж, иргэдийн санал бодлыг сонссон аж. Иргэдийн 70 хувь нь газраа чөлөөлж, 12 айлын  орон сууц барихыг дэмжсэн санал хэлжээ.

Иргэдийн саналыг сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулсан гэж албаны эх сурвалж мэдээллээ.  

相关新闻