Шатахууны үнэ литр тутамд 50-90 төгрөгөөр буурчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн төв Алтай хотод гуравдугаар сарын 24-нөөс шатахууны үнэ литр тутамд 50-90 төгрөгөөр буурчээ.
Тухайлбал, тус аймагт үйл ажиллагаа явуулж буй "Петровис", “Мон Суль”, “МТ” гэх мэт ШТС-д АИ-92 бензин 50 төгрөг, АИ-80 бензин 90 төгрөгөөр буурсан бол дизель түлшний тухайд онцгой албан татвартай тул одоогоор үнэд өөрчлөлт ороогүй байна.
Гуравдугаар сарын 24-ний байдлаар “Мон Суль” ШТС-д АИ-92 бензин 1800, АИ-80 1720, ДТ-2320 төгрөгөөр тус тус худалдаалж байна.
Сүүлийн жилүүдэд өсөөд байсан шатахууны үнэ буурч байгаа нь өрхийн эдийн засагт бага ч гэсэн нэмэртэй юм. Үүнийг дагаад өргөн хэрэглээний гурил, будааны үнэ бага ч гэсэн буурах болов уу хэмээн иргэд сэтгэгдлээ илэрхийллээ.