Төв аймгийн Сонгуулийн хороо байгуулагдлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ/багц мэдээ/
Сонгуулийн ерөнхий хороо Сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31,4, 31,12 дахь хэсгийг тус бүр үндэслэж, Улсын Их хурал болон аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах Төв аймгийн хороог байгууллаа.
Хорооны даргаар Төв аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Д.Нямдорж, нарийн бичгийн даргаар Санхүүгийн хяналт, аудитын албаны мэргэжилтэн Ч.Жавзанпагма, гишүүдээр Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Батбаяр, Бүртгэлийн статистикийн газрын дарга Ж.Отгончулуун, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Д.Бадамцэцэг, Аймгийн ИТХ-ын ажлын албаны мэргэжилтэн Б.Баярмагнай, Боловсрол Соёлын газрын мэргэжилтэн Б.Тунгалаг, Аймгийн ЗДТГын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн Д.Энхдулам, аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Оюунцэцэг нарыг томилсон байна.
Эдгээр хүмүүс үйл ажиллагаандаа Сонгуулийн тухай хууль, тогтоомжийг чандлан мөрдөх үүрэг хүлээжээ.
Сумдын сонгуулийн хороо байгуулагдлаа
Төв аймгийн Сонгуулийн хорооны 4 сарын 25-ны 01 дүгээр тогтоолоор 27 суманд сонгуулийн хороо байгууллаа.
Сонгуулийн тухай хуулийн 33,4, 33,2 дахь хэсгийг үндэслэн гаргасан шийдвэрээр Сонгуулийн тухай хууль болон журам, заавар, зөвлөмж, сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цагийн хуваарийг чанд мөрдөх үүргийг хүлээж байна.
Тухайлбал: Алтанбулаг сумын сонгуулийн хорооны даргаар Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга Ц.Пүрэвдорж, нарийн бичгийн даргаар ЗДТГ-ын Төрийн сангийн мэргэжилтэн Ш.Гантуяа, гишүүдээр эрүүл мэндийн төвийн эрхлэгч Л.Алтанхуяг, Нийгмийн даатгалын байцаагч М.Мөнгөнтуяа, байгаль хамгаалагч Э.Цэцэгжаргал нар ажиллана.
Одоогоор Төв аймгийн Сонгуулийн хороонд дарга, гишүүнээс бүрдсэн 140 гаруй хүн ажиллаж буйгаас хуулийн дагуу өөрчлөлт гарч болзошгүйг албаныхан хэллээ.
Сонгуулийн тойргийн мандатын тоог 41 байхаар тогтов
Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 27 дугаар тогтоолоор 2016 оны ээлжит сонгуулийн тойргийн мандатын тоог 41 байхаар тогтлоо. Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 28,8, 151 дүгээр зүйлийн 151,4, 152 дугаар зүйлийн 152,1 дахь заалтыг тус бүр үндэслэн гаргасан уг тогтоолын дагуу Алтанбулаг, Батсүмбэр, Баянчандмань, Борнуур, Жаргалант, Заамар, Зуунмод, Эрдэнэ, Эрдэнэсант суманд тус бүр хоёр мандат хуваарилсан бол бусад сумдад тус бүр нэг мандат байх аж.
Төв аймаг Ш.Шүрэнцэцэг