Ариутгал халдваргүйжүүлэлт хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-03-23 19:04:18

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газраас олон нийтийн үйлчилгээний газруудад ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхлээд байна. Одоогоор “Ольхон”, “Кырасолонго”, “Өгөөж нарлаг тал”, “Баяндэлгэр” ХХК зэрэг худалдаа үйлчилгээний 4580 м.кв талбайг халдваргүйжүүлжээ.

Цаг агаар нэмэх хэм рүү шилжиж байгаатай холбоотойгоор ирэх сараас ариутгал, халдваргүйжүүлэлтийг өргөн хүрээтэй хийж эхэлнэ гэв. Мөн үйлчилгээний төвүүд, банкны АТМ зэрэг иргэд олноор бөөгнөрч болзошгүй газруудад зай барих санамж тэмдэглэгээг байршуулж байна. 

Аймгийн Засаг дарга гуравдугаар сарын 20-ны өдөр захирамж гаргаж, дэн буудлуудын үйл ажиллагааг энэ сарыг дуустал зогсоосон юм. Энэ хүрээнд ариутгал халдваргүйжүүлэлт хийхээс гадна стандарт, эрүүл ахуйн шаардлага хангуулах чиглэлээр Мэргэжлийн хяналтын газраас онцгой анхааран ажиллаж байна гэж мэдээллээ. 

相关新闻