Дэлхийн усны өдрийг тохиолдуулан уралдаан зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-03-23 13:12:58

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өнөөдөр дэлхийн усны өдөр тохиож байна. 1993 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгээс зарлан тунхагласан энэхүү өдрөөр аймгийн БОАЖГ, Онги-Таац голын сав газрын захиргаанаас “Ус ба уур амьсгалын өөрчлөлт” сэдэвт эсээ бичлэг, “Ус ба байгаль” фото зургийн уралдааныг зарлажээ.

Мөн аймгийн Боловсрол, соёл урлагийн газартай хамтран сурагчдын дунд жил бүр заадаг усны тухай хичээлийг энэ удаа цахим сувгаар нэвтрүүлж байна. Түүнчлэн “Байгалийн амьтан, ургамлын өдөр”, “Дэлхийн ойн өдөр”, “Дэлхийн усны өдөр”-ийг тохиолдуулан орон нутгийнхаа байгаль, ан амьтан, гайхамшигт бүтцийг хайрлан хамгаалах “Цахим уриалга”-ын уралдааныг зарлаад байгаа юм. Тус уралдаанд бүх насны хүмүүс оролцож болох бөгөөд ой ба биологийн олон янзын байдал, ус ба уур амьсгалын өөрчлөлттэй холбогдуулан хандлагаа өөрчлөх, хамтдаа хамгаалахыг бүтээлээрээ уриалах ёстой аж.

相关新闻