Сургагч багш бэлтгэх цахим сургалт явууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. “Коронавирусний халдварын дэгдэлтийн үеийн тусламж үйлчилгээ,
халдвар хамгаалал, хариу арга хэмжээ” сэдвээр сургагч багш бэлтгэх цахим
сургалтыг Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс 3 дугаар сарын 20-ны өдөр зохион
байгууллаа.
Цахим сургалтад аймгийн Эрүүл мэндийн газрын хэлтсийн
дарга, БОЭТ-ийн зөвлөх эмч нар, ЗӨСТ-ийн лабораторийн тасгийн эрхлэгч,
нян судлагч их эмч зэрэг 26 хүн хамрагдан сургагч багшаар бэлтгэгдсэн бөгөөд тэд аймгийнхаа бусад эмч,
мэргэжилтнүүдэд цахим болон танхимын хэлбэрээр сургалт зохион байгуулах юм.
Энэхүү сургалт нь салбарын хэмжээнд Covid-19 халдварын үеийн эмч, эмнэлгийн мэргэжилтний бэлэн байдлыг хангахад чиглэсэн үр дүнтэй ажил боллоо хэмээн дүгнэж байна.