Ном уншигчдын уралдаан боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ«Оюунлаг алхам» ТББ, «Билге Тегин» сургууль хамтран «Тэвчээрийн ноён оргил их элч Мухаммед» сэдэвт шашны номлолын уралдаан боллоо.
Уг уралдааны зорилго нь Гэгээн элч Мухаммедийг таних, түүний ариун амьдрал замналыг залуу үед уламжлан хүргэх явдал бөгөөд уралдаанд нийт 450 орчим хүн оролцлоо.
Уралдаанд оролцогчид насны ангиллаар таван хэсэгт хуваагдан өрсөлдөж байгаагаас 60 насны ангилалд Жазира, Сархат, Хайса, 45-59 насны ангилалд Шура, Шашкей, Багдат, 19-44 насны ангилалд Айбек, Жадыра, Зоя, 10-11-12 ангийн сурагчид Мөлдир, Айша, Хуандых, 6-7-8-9 ангийн сурагчид Елана, Серикбол, Аким нар тэргүүллээ.
Шалгарсан хэсэг тус бүрээс гурван уншигчид 100-400 мянган төгрөгийн шагнал гардуулж, Айбекийг Турк Улсад аялуулахаар болсон байна.
Ш.Айзаря