АНУ-ын урт хугацааны тэтгэлэгт хөтөлбөрт хоёр сурагч тэнцжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Сайнцагаан сумын “Цэгц билиг” сургуулийн сурагч Б.Билгүүн,
“Эрдмийн далай” цогцолбор сургуулийн сурагч С.Балжинням нар АНУ-ын ахлах
сургуульд нэг жилийн хугацаатай суралцах ”FLEX” тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэнийг
аймгийн БСУГ-аас мэдээллээ.
Ахлах ангийн сурагчдад зориулсан Ирээдүйн манлайлагчдын ”FLEX”
хөтөлбөр нь Монгол Улсын бүрэн дунд
сургуулийн сурагчдад АНУ-ын ахлах сургуульд нэг жил үнэ төлбөргүй сурч, америк
гэр бүлийн нэг гишүүн нь болж амьдрах боломжийг олгодог урт хугацааны
солилцооны хөтөлбөр юм.
Энэхүү хөтөлбөрт 21 аймаг, 9 дүүргийн хүүхдүүд өрсөлдөж, гурван
шат бүхий шалгаруулалтад оролцон, тэнцсэнээр Монгол Улсаас жилдээ 24-30 хүүхэд
АНУ-д 100% тэтгэлэгтэй суралцах боломжтой болдог ажээ.
Өнгөрсөн жилийн шалгаруулалтад Дундговь аймгаас “Цэгц
билиг” сургуулийн сурагч Г.Баттогтох, Э. Буянхишиг нар тэнцэн АНУ-ын ахлах
сургуульд амжилттай суралцаж байгаа юм.