Хяналт шалгалтын бүлэг сумдад ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-03-19 21:22:23

Дорнод /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёлоор ахлуулсан бүлэг Матад, Халх гол суманд, орлогч Ч.Ганбатаар ахлуулсан бүлэг Баян-Уул, Баяндун, Дашбалбар зэрэг хойд сумдад өнөөдрөөс ажиллаж байна.

Жилийн төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд сумдад томилогдсон дээрх бүлэг ой, хээрийн түймэр, коронавирус, мал, амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажил сумдад ямар түвшинд байгаатай газар дээр нь танилцаж, үүрэг чиглэл өгч байгаа юм. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд гал түймрийн хяналтын улсын байцаагч, татварын байцаагч зэрэг холбогдох албаны хүмүүс багтжээ.

Хяналт шалгалтын бүлэг энэ сарын 25-ныг хүртэл сумдад ажиллана. 

相关新闻