Анхан шатны ЭМБ-уудад зөвлөгөө өгч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. Өнөөдөр БОЭТ-ийн Төрөх тасгийн эрхлэгч Д.Саранцэцэг, Хүүхдийн тасгийн эрхлэгч П.Баярмаа нараар ахлуулсан бүрэлдэхүүн “Мянган жаргалан” өрхийн эмнэлэг дээр ажиллаж байна.
Тус бүрэлдэхүүн “Эх
хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлж,
эх хүүхдийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор анхан
шатны ЭМБ-д эх барих эмэгтэйчүүд, хүүхдийн чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө
өгч байгаа нь энэ юм.
2018 оноос эхлэн аймгийн Засаг даргын
санаачилгаар өрх болон сумын ЭМТ-үүд дээр ийнхүү эмч нарын бүрэлдэхүүн ажиллаж,
чиглэл бүрээр зөвлөн туслах ажил өрнүүлж хэвшжээ. Ирэх өдрүүдэд аймгийн төвийн
өрхийн хоёр эмнэлэг, арван сумын ЭМТ-д ажиллахаар төлөвлөж байгаа гэв.