Баян-Өлгийн 17 мянган зээлдэгч 67,2 тэрбум төгрөгийн хэрэглээний зээлтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-03-19 16:02:42

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар энэ сарын 18-ны өдөр мэдээлэл хийж, хэрэглээний зээлийн төлөлтийн хугацааг 90 хоногоор хойшлуулж байгаа талаар мэдэгдсэн юм.

Үүнтэй холбогдуулан Монголбанкны Баян-Өлгий аймаг дахь салбараас тус аймгийн иргэд хэдэн төгрөгийн хэрэглээний зээлтэй байгааг тодруулав.

Тухайн байгууллагаас өгсөн мэдээллээр, одоогоор 1960 зээлдэгч 52,3 тэрбум төгрөгийн бизнесийн зээлтэй. Мөн 16947 зээлдэгч 67,2 тэрбум төгрөгийн хэрэглээний зээл авсан байна. Үүнээс 7502 иргэн 59,3 тэрбум төгрөгийн цалингийн зээл, 2746 иргэн 3,9 тэрбум төгрөгийн хадгаламж барьцаалсан зээл, 4679 ахмад настан 1,5 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээл, 186 иргэн 625 сая төгрөгийн өрхийн зээл, 911 иргэн 503 сая төгрөгийн картын зээлтэй ажээ.

Мөн 371 иргэн 11,6 тэрбум төгрөгийн орон сууц худалдан авах зээл, 320 иргэн 3,9 тэрбум төгрөгийн хашаа байшин барих, худалдан авах зээл, 4671 иргэн 13,5 тэрбум төгрөгийн малчны зээл тус тус авсан байна. 

相关新闻