Түрээсийн байранд амьдрах иргэд сугалаанд оролцов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМБуянт-Ухаа 2 хорооллын 350 айлын орон сууцанд түрээсийн байранд амьдрахаар бүртгүүлсэн иргэдийн дунд цахим сугалааг өнөөдөр Авто тээврийн үндэсний төвд зохион байгууллаа.
Түрээсийн орон сууц хөтөлбөр нь Монгол улсад анх удаа хэрэгжиж буй бөгөөд ТОСК-ийн захиалгаар орон нутаг, Улаанбаатарт барьсан орон сууцанд иргэдийг сонгон шалгарууллаа.
Улаанбаатар хотын хувьд цахимаар долоон удаагийн сугалаа явуулж зорилтот долоон ангилалд түрээсийн орон сууцанд хамрагдах иргэд тодорхой болсны дараа иргэдийн мэдээллийг нээлттэй танилцуулах юм байна. Хөтөлбөрийн хүрээнд өнөөдрийн байдлаар Дархан-Уул, Сэлэнгэ, Увс аймаг, Ховд, Архангай аймгуудад нийт 579 орон сууцыг түрээлслүүлж эхлээд байна. Шалгарсан иргэдэд хэдэн тоотод байр хуваарилсан болон эхний гурван сарын байрны төлбөрөө төлөх мэдэгдлийг хургүүлэх аж. Иргэд мэдэгдлийн дагуу төлбөрөө төлсний дараа зээлийн гэрээгээ хийж, байрандаа орох боломж бүрдэх юм байна.
Нийт 2407 иргэн бүртгүүлснээс "Төрийн өмчийн түрээсийн орон сууцанд иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах, түрээсийн орон сууцанд хамруулах ажлыг зохион байгуулах журам"-ын шаардлага хангасан 2374 иргэн цахим сугалаанд оролцлоо.
Б.Заяа