Нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй байхыг санууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Улсын Онцгой комиссын энэ оны 03 дугаар тогтоолтой холбогдуулан Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн өдөр, Наурызын баяр зэрэг тэмдэглэлт өдрүүдээр нийтийг хамарсан үйл ажиллагааг зохион байгуулахгүй байхыг иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдэд үүрэгдсэн.
Тиймээс нийт иргэдийг дээрх шийдвэрийг хэрэгжүүлэн “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй байхыг аймгийн Цагдаагийн газраас санууллаа. Мөн баярыг тохиолдуулан байгууллага, хамт олон, найз нөхөд, гэр бүлийн хүрээнд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байж "Архидалтын эсрэг аймгаараа нэгдэх"-ийг уриалав.