Цагааннуур боомтоор орж ирсэн Монгол Улсын иргэдийг 14 хоног тусгаарлана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-03-14 16:19:24

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Онцгой комиссоос дөнгөж сая мэдээлэл хийж, энэ сарын 14-нөөс эхлэн тус аймгийн нутаг дэвсгэрт орших Цагааннуур боомтоор нэвтэрсэн Монгол Улсын иргэдийг 14 хоног тусгаарлахаар болсныг мэдэгдлээ.

Тусгаарлагдсан хугацаанд гарах бүх зардлыг тухайн иргэн өөрөө хариуцна. Түүнчлэн хилийн боомтоор гадаадын иргэдийг огт нэвтрүүлэхгүй. 

Учир нь энэ сарын 13-нд Казахстан Улсад "Ковид-19" халдвар авсан анхны тохиолдол бүртгэгдэж, өнөөдөр өвчилсөн хүмүүсийн тоо зургаад хүрээд байгаа аж.

Казахстан Улсад хувиараа зорчсон болон суралцаж байгаа манай улсын 1500 гаруй /урьдчилан байдлаар/  иргэн байгаа. Сүүлийн өдрүүдэд тус улсаас наашаа ирэх зорчигчдын хөдөлгөөн нэмэгдэх хандлагатай болсон тул ийнхүү арга хэмжээ авч байгаа ажээ.  


  

相关新闻