ОХУ-д коронавирусээр халдварласан тохиолдол 28 болж нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-03-12 13:23:39

МОСКВА. /TASS/. ОХУ-д бүртгэгдсэн коронавирусний халдварын тохиолдлын тоо 28 болж нэмэгджээ. Шинээр халдвар авсан тохиолдлуудын 6 нь Москва хотоос илэрсэн бол 2 нь Москва мужаас илэрчээ. Энэ тухай коронавирусний халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх шуурхай штаб мэдэгдсэн байна.


“Сүүлийн өдрүүдэд ОХУ-д коронавирусний халдварын 8 тохиолдол шинээр бүртгэгджээ. Халдвар авсан ОХУ-ын иргэд сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд Италид зорчсон байна”  гэж шуурхай штаб мэдээлжээ. 


Халдвар авсан хүмүүстэй ойр хавьталтай байсан хүмүүсийг олж илрүүлсэн бөгөөд тэд одоогоор эмчийн хяналтад байгаа аж. 

相关新闻